Тохируулга

  1. Хэрэглэгчид

Бааз програмд үүсгэн ажиллаж буй таны компанид захирал, нярав, болон бусад нягтлангуудаа урьж, ажиллах үүргүүдийг хуваарилан хамт ажиллаж болно. Үүний тулд таны урих хэрэглэгч бааз прорамд бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгэл нь баталгаажсаны дараа дарааллын дагуу орж хэрэглэгчид урилга илгээнэ.

Лавлах > Тохируулга > Хэрэглэгчид > Хэрэглэгч урих гэсэн дарааллаар хандана уу. Урьсан хэрэглэгчийн ажиллах эрхийг Ашиглах эрхүүд гэснээр тохируулж өгнө.
../_images/b10.5.1.png
  1. Эхний үлдэгдлийн огноо

Програм ашиглаж эхлэхийн тулд та тайланд жилийн эхнээс ажил гүйлгээ болон бүх өгөдлийг оруулах шаардлагатай. Жишээ нь: Та 2015-08 сард програм ашиглах гэж байгаа бол 2015/01/01 ээс эхлэн ажил гүйлгээг бүртгэх шаардлагатай.Хэрвээ таны компани тайлант жилийн дунд үед буюу 2015/05 сард байгуулагдсан бол хэзээнээс тайлан гаргаж эхэлсэн тэр өдрөөс эхлэн огноог тохируулна.

  1. Системийн тохируулга

Энэ хэсэг нь байгууллагын хувьд нийтлэг зүйлийг өөрчлөх зориулалттай. Жишээ нь: Ашиглах вальют өөрчлөх нэмэх, ажлын цагийг уртасгах,ажиллах өдрүүдийг нэмэх хасах гэх мэт