Хэрхэн эхлэх вэ?¶
Эхний үлдэгдлийн огноо тохируулах¶
Лавлах > Тохируулга > Эхний үлдэгдлийн огноо > Засах > Хадгалах гэсэн дарааллаар хандаж эхний үлдэгдлийн огноог засна.
Note
Програм ашиглаж эхлэхийн тулд та тайланд жилийн эхнээс ажил гүйлгээ болон бүх өгөдлийг оруулах шаардлагатай. Жишээ нь: Та 2015-08 сард програм ашиглах гэж байгаа бол 2015/01/01-ээс эхлэн ажил гүйлгээг бүртгэх шаардлагатай. Хэрвээ таны компани тайлант жилийн дунд үед буюу 2015/05 сард байгуулагдсан бол хэзээнээс тайлан гаргаж эхэлсэн тэр өдрөөс эхлэн огноог тохируулна.
Дансны төлөвлөгөө оруулах¶
BAAZ систем нь жижиг, дунд ААН-д зориулагдсан дансны төлөвлөгөө үүсгэсэн байна. Та өөрийн компаний үйл ажиллагаанд тохируулан дансны төлөвлөгөөг шинэчлэх боломжтой. Үүнд: харилцах дансуудаа вальют тус бүрээр, касс дахь бэлэн мөнгө чинь салбар бүрээр хуваагддаг бол дэд данс үүсгэж дансны төлөвлөгөөг өөрчилж болно.
Санхүү > Дансны удирдлага > Дансны төлөвлөгөө > дэд данс үүсгэх

Жишээ нь: 11 кодтой Банкин дахь мөнгө данс дээр дэд данс үүсгэх тохиолдол нь Банкин дахь мөнгө төгрөг, доллар, юань, евро гэх мэт ашиглах вальютаар, харин 1101 кодтой Банкин дахь төгрөг данс дээр дэд данс үүсгэх тохиолдол нь Хаан, Голомт, Төрийн гэх мэт байршлаар байж болно.

Харилцагчийн эхний үлдэгдэл оруулах¶
Харилцагчийн эхний үлдэгдэл оруулахын тулд эхлээд харилцагчийн ангилал үүсгэж,харилцагчийг бүртгэсэн байх шаардлагатай. Авлага, өглөг, урьдчилж төлсөн зардал гэх мэт дансны эхний үлдэгдлийг харилцагч тус бүрээр оруулж өгнө.
Санхүү > Дансны удирдлага > Харилцагчийн эхний үлдэгдэл > Засах > Нэмэх гэсэн дарааллаар хандаж дараах цонхыг бөглөнө.

Нэг авлагын дансны үлдэгдлийг оруулсны дараа Буцах товчийг дарж өөр дансны үлдэгдлийг оруулах боломжтой.

Дансны эхний үлдэгдэл оруулах¶
Энэ хэсэгт авлага, өглөгийн данснуудаас бусад бүх дансны эхний үлдэгдлүүдийг оруулж өгнө.
Санхүү > Дансны удирдлага > Дансны эхний үлдэгдэл гэсэн дарааллаар хандаж үлдэгдлүүдийг бичиж өгнө.
Note
Хэрэв хуримтлагдсан ашиг дансны үлдэгдэл хасах үлдэгдэлтэй бол Дебет талд нэмэх утгатайгаар бичнэ.
Бараа материалын эхний үлдэгдэл оруулах¶
Балансын эхний үлдэгдлийг бөөн дүнгээр оруулж өгсний дараа бараа материал, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн задаргааг дэлгэрэнгүй бүртгэх шаардлагатай. Бараа материалын эхний үлдэгдэл оруулахдаа дараах дарааллаар бүртгэнэ.
- Барааны байршил
Компаний борлуулах болон дотоод хэрэгцээнд ашиглах зорилгоор эзэмшиж байгаа бараа материалаа хаана хадгалж, борлуулж байгааг бүртгэснийг хэлнэ. Жишээ нь: Агуулах, дэлгүүр гэх мэт
Бараа материал > Үндсэн бүртгэл > Барааны байршил > Нэмэх
- БМ-ын ангилал
Борлуулах болон дотоод хэрэгцээнд ашиглаж байгаа бараа материалаа төрөл тус бүрээр ангилна. Жишээ нь: сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, бичиг хэрэг г.м
Бараа материал > Үндсэн бүртгэл > Барааны байршил > Нэмэх
- Бараа бүртгэх
Бараагаа бүртгэхдээ ангилалд хамаарах барааг нэг бүрчлэн бүртгэнэ. Энд хангамжийн материал бүртгэхгүйг анхаарна уу! Бараа бүртгэхэд “борлуулах үнэ” заавал бөглөх шаардлагатай бөгөөд энд оруулсан үнийг бараа борлуулах үед өөрчлөх боломжтой.
Бараа материал > Үндсэн бүртгэл > Бараа бүртгэх
- Хангамжийн материал
Хангамжийн материалд дотоодын хэрэгцээнд зарцуулах материалыг хамруулна.
Бараа материал > Үндсэн бүртгэл > Хангамжийн материал бүртгэх
- Бараа материалын эхний үлдэгдэл
Бараа материалын эхний үлдэгдлийг 2 янзаар оруулж өгч болно.
- Бараа тус бүрийн засах товчоор орж байршил бүрийн үлдэгдлийг оруулах
- Эксел файл үүсгэн оруулах
Бараа материал > Үндсэн бүртгэл > БМ эхний үлдэгдэл > Экселээс бүртгэх гэж орохоор Excel файл оруулах гэсэн цонх үүснэ.

а. Загвар файл татах хэсгээс ТАТАХ товчийг дарж, бараа материалын эхний үлдэгдлийн мэдээлэл оруулах Excel-ийг татаж авна.
б. Татаж авсан загвар файлд бараа материалын эхний үлдэгдлийн мэдээллийг оруулж хадгална.
в. Excel файл оруулах хэсгээс ОРУУЛАХ товчийг дарж, бараа материалын эхний үлдэгдлийн мэдээлэлтэй файлаа сонгож оруулна.
Note
Байршил бүрийн өртөг адил байх ёстой бөгөөд байршил бүрт байх барааны тоо хэмжээг оруулснаар эхний үлдэгдэл бэлэн болно.
Бараа материалын эхний үлдэгдэл оруулсны дараа тухайн бараатай холбоотой гүйлгээ гарсан бол эхний үлдэгдлийг засах боломжгүй.
Гүйлгээг устгасны дараа засах боломжтой болно.
Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах¶
Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулахын тулд эхлээд тухайн хөрөнгийн байршлыг оруулах шаардлагатай. Байршил нь тухайн хөрөнгө хаана байрлах вэ гэдгийг илэрхийлнэ.
Үндсэн хөрөнгө > Хөрөнгийн бүртгэл > Хөрөнгийн байршил > Нэмэх
- Хөрөнгө бүртгэх
Үндсэн хөрөнгө > Хөрөнгийн бүртгэл > Хөрөнгө бүртгэх > Нэмэх гэсэн дарааллаар хандаж хөрөнгө бүртгэнэ.
- Эхний үлдэгдлийг оруулах
Үндсэн хөрөнгө > Орлого > Эхний үлдэгдэл оруулах хөрөнгө тус бүрийн мэдээллийг оруулж өгнө.

Note
Үндсэн хөрөнгө тус бүрээр оруулсан эхний үлдэгдлийн нийт дүн дансны эхний үлдэгдэл цэсээр оруулж өгсөн үндсэн хөрөнгийн дүнтэй таарч байх ёстой.
- Эхний үлдэгдлийн жагсаалт
Үндсэн хөрөнгө > Орлого > Эхний үлдэгдлийн жагсаалт руу орж хөрөнгийн төрлөөр эхний үлдэгдлийн дэлгэрэнгүйг харж болно.
Эхний үлдэгдлийг оруулж байхад буруу бичих юм уу, ямар нэгэн байдлаар алдаа гаргаад хийсэн үйлдлээ засах тохиолдолд:
Үндсэн хөрөнгө > Орлого > Эхний үлдэгдлийн жагсаалт > тухайн хөрөнгийн ард байх дэлгэрэнгүй > Дэлгэрэнгүй харах > Засах

Note
Тухайн хөрөнгийн хувьд хөдөлгөөн хийгдсэн, элэгдэл тооцсон бол засах боломжгүй.
Цалингийн мэдээлэл оруулах¶
- Хэлтэс нэгж үүсгэх
Цалин > Ажилтан > Хэлтэс нэгж > Нэмэх
- Үүсгэсэн хэлтэс нэгжийг дугаарласан код давхардаж болохгүй.
- Хэлтэс нэгж бүр дээрээ цалингийн зардал болон НДШ-ийн зардлын дансаа сонгоно. Өөрөөр хэлбэл: НДШ-ийн зардлаа Борлуулалт маркетингийн зардалд шингээх бол 71 кодтой дансанд , ерөнхий удирдлагын зардалд шингээх бол 70 кодтой дансыг сонгоно.
- Нэмэлт тайлбар хэсэгт хэлтэс нэгжтэй холбоотой мэдээлэл бичиж болно

- Ажилтан бүртгэх
Цалин > Ажилтан > Ажилчдын бүртгэл > Нэмэх Ажилтны бүртгэл нь ажилтны мэдээлэл ба цалингийн мэдээлэл гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

- Ажилтны мэдээлэл хэсэгт үндсэн мэдээллүүдийг бүртгэнэ. Жишээ нь: Овог нэр, регистрийн дугаар, үндсэн ажилтан уу, гэрээт ажилтан уу, харъяалагдах хэлтэс нэгж, албан тушаал, ажилд орсон огноо гэх мэт
- Цалингийн мэдээлэл хэсэгт цалингийн тооцоололд нөлөөлөх мэдээллүүд багтана. Урьдчилгаа цалинг сар бүр өөр дүнгээр олгодог бол 0 гэсэн дүнгээр оруулаад , урьдчилгаа тооцох үед дүнг оруулж өгч болно. (*) тэмдэглэгээтэй талбарыг заавал бөглөх хэрэгтэй.
- Нэмэгдэл суутгал
Програмын хувьд хуульд заасан нэмэгдэл, суутгалуудыг оруулж өгсөн байна. Байгууллагын хувьд энд зааснаас өөр нэмэгдэл суутгал байгаа бол Нэмэх товч дээр дарж шинээр оруулж болно.
- Ажилтны хувьд нэмэгдэл суутгал
Цалин > Нэмэгдэл, суутгал > Нэмэгдэл, суутгал тохируулах

- Ажилтны цалинд сар бүр тооцогдох нэмэгдэл, суутгалыг тохируулж өгнө.

- 1 удаагийн нэмэгдэл суутгалыг цалин тооцохдоо тухайн ажилтны засах товчоор орж тохируулж өгнө.
Өдөр тутмын ажил гүйлгээ оруулах¶
Санхүү > Тохируулах бичилт > Журналын бичилт дарааллаар орж кассын гүйлгээ болон харилцахын гүйлгээг журналын бичилтээр хийнэ. Жишээ нь: Авлага төлөгдөж орж ирсэн ажил гүйлгээ байвал.
![]()
Дараах үйлдлүүдийг модуль тус бүрээс хийнэ. Үүнд: - Бараа материалын татан авалт, худалдан авалт, борлуулалт, зарлага, дотоод хөдөлгөөн - Үндсэн хөрөнгийн борлуулалт , худалдан авалт, элэгдэл тооцох, актлах - Цалин тооцох үйлдэл
Eрөнхий журналд холбох¶
Санхүүгийн модулиар хийгдсэн гүйлгээ шууд ерөнхий журналд бүртгэгдэнэ. Харин үндсэн хөрөнгө, цалин, бараа материалын модулиар хийгдсэн ажил гүйлгээг заавал ерөнхий журналд бүртгэж байж санхүүгийн тайланд холбогдоно. Үндсэн хөрөнгө, цалин, бараа материал модуль бүрт гүйлгээний жагсаалт гэсэн товч бий. Түүн рүү орж /бараа материалын/ модулиар хийсэн бүх гүйлгээний жагсаалтыг харж болно. Эндээс та ЕЖ-д бүртгэсэн эсэх баганыг харж Үгүй гэсэн байвал Харах товч дарж Ерөнхий журналд бүртгэх товчийг дарж гарч ирэх бичилтийг шалган хадгална уу. Ингэснээр таны хийсэн гүйлгээ ЕЖ-д холбогдож Санхүү > Ерөнхий журнал - руу орж бүх гүйлгээг хянах боломжтой.
Санхүүгийн тайлан харах¶
Ерөнхий журналд бүртгэгдсэн бүх ажил гүйлгээгээр санхүүгийн тайлангууд гарсан байгаа. Санхүү > санхүүгийн тайлан дарааллаар хандаж Санхүүгийн байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлангаа харах боломжтой. Мөн Баланс болон Орлогын тайланг дэлгэрэнгүйгээр харах боломжтой.
Бараа материал дээр хийгдэх шаардлагатай бүртгэл.¶
Өртөг тооцох командыг байнга бодуулж байх хэрэгтэй. Гүйлгээний тооноос хамаарч сардаа 1 удаа шаардлагатай тохиолдолд өртөг бодуулж бараа материалын өртгийг засах болно.
Өртөг тооцсоны дараа өртөг түгжих үйлдлийг програм дээр хийж байх шаардлагатай. Өртөг түгжих үйлдэл хийгээгүй тохиолдолд барааны өртөг бууруу байна.Өртөг түгжсэн бол түгжсэн огноосоос өмнөх өртөг хөдлөхгүй.
Бараа материал дээр хийх бүртгэлийн засвар хийхийн тулд анхаарах шаардлагатай зүйлс¶
Борлуулалтын буцаалт Худалдан авалтын буцаалтыг тухайн сард хийж байх шаардлагатай. Хэрвээ хэдэн сарын өмнөх гүйлгээг засах