Бараа материалын үндсэн бүртгэл¶
Бараа материалыг дараах дарааллаар бүртгэнэ. Үүнд:
Барааны байршил
Компаний борлуулах болон дотоод хэрэгцээнд ашиглах зорилгоор эзэмшиж байгаа бараа материалаа хаана хадгалж,борлуулж байгаагаар ангилан харуулсныг барааны байршил гэнэ. Жишээ нь: Агуулах, дэлгүүр гэх мэт
Байршил үүсгэхдээ: Бараа материал > Үндсэн бүртгэл > Барааны байршил>Нэмэх гэсэн дарааллаар хандаж байршил үүсгэнэ. Байршил үүсгэх цонх гарч ирсний дараа бараа материалын нярав, бараа материалын дансуудыг сонгоно.
БМ-ын ангилал
Борлуулах болон дотоод хэрэгцээнд ашиглаж байгаа бараа материалаа төрөл тус бүрээр ангилна. Жишээ нь сүү тараг, жимс жимсгэнэ, хангамж г.м
Бараа материал > Үндсэн бүртгэл > Барааны ангилал > Нэмэх гэсэн дарааллаар хандаж ангилал үүсгэнэ.
Бараа бүртгэх
Бараа материал > Үндсэн бүртгэл > Бараа гэсэн дарааллаар хандаж бараагаа бүртгэнэ. Бараагаа бүртгэхдээ ангилалд хамаарах барааг нэг бүрчлэн бүртгэнэ. Энд хангамжийн материал бүртгэхгүйг анхаарна уу, Бараа бүртгэхэд “борлуулах үнэ” заавал бөглөх шаардлагатай бөгөөд энд оруулсан үнийг бараа борлуулах үед өөрчлөх боломжтой. Барааны борлуулах үнийг оруулахдаа системийн тохируулга хийнэ. Үүний тулд лавлах > тохируулга > системийн тохируулга > барааны борлуулах үнийн татварын төрөл > татвар шингэсэн/татвар нэмж тооцно гэсэн тохиргооноос сонгоно.
Хангамжийн материал
Бараа материал > Үндсэн бүртгэл > Хангамжийн материал гэсэн дарааллаар хандаж хангамжийн материалаа бүртгэнэ. Хангамжийн материалд дотоодын хэрэгцээнд зарцуулах материалыг хамруулна.
БМ-ын жагсаалт
Бүртгэсэн бүх бараа материалын жагсаалт, борлуулах үнийг эндээс харж болох ба засах, шинээр бараа материал нэмэх, устгах гэсэн үйлдлийг хийж болно. Мөн бараа үйлчилгээг экселээс бүртгэх, экселээр засах зэрэг үйлдлүүдийг хийж болно.
Бараа үйлчилгээг экселээс бүртгэхдээ загвар файл татаж аван барааныхаа мэдээллийг шивж өгнө. Дараа нь эксел файл оруулах товчоор татна.
Экселийн загвар файлд бараа үйлчилгээг бүртгэх заавар нь эхний хуудсан дээр байх бөгөөд ямар нэг тэмдэгт, томъёо оруулж болохгүйг анхаарна уу.