Бараа материалын буцаалт

Борлуулалтын буцаалт

Борлуулсан бараа материалаас чанарын шаардлага хангаагүй байдлаас болоод буцаалт ирсэн тохиолдолд Бараа материал > Буцаалт > Борлуулалтын буцаалт> Буцаалт гэсэн дарааллаар хандаж буцаалт хийх гүйлгээ рүүгээ орж Буцаасан тоо ширхэг баганад буцаалтын тоог бичнэ. Өөрөөр хэлбэл буцаалт нь аль борлуулалтаас буцаагдаж байна тэр гүйлгээ рүү орж буцаалт хийнэ.

../_images/m20.8.1.png

Худалдан авалтын буцаалт

Татан авалт болон худалдан авалтаар авсан бараанаас чанарын шаардлага хангаагүй барааг бэлтгэн нийлүүлэгч байгууллагад буцаах тохиолдолд Бараа материал > Буцаалт > Худалдан авалтын буцаалт> Буцаалт гэсэн дарааллаар хандаж худалдан авалтын гүйлгээ рүүгээ орж Буцаасан тоо ширхэг баганад буцаалтын тоог бичнэ.

../_images/m20.8.2.png