Бараа материалын эхний үлдэгдэл

Бараа материалын эхний үлдэгдлийг 2 янзаар оруулж болно.

  1. Бараа материал > Үндсэн бүртгэл > БМ эхний үлдэгдэл > Засах гэсэн дарааллаар бараа тус бүр лүү орж эхний үлдэгдлээ оруулна. Байршил бүрийн өртөг адил байх бөгөөд байршил бүрийн барааны эхний үлдэгдлийг оруулна.
../_images/m20.2.1.png
  1. Бараа материал > Үндсэн бүртгэл > БМ эхний үлдэгдэл > Excel-ээс бүртгэх товчоор орж эхний үлдэгдлээ оруулна.
../_images/m20.2.2.png

Экселээс бүртгэхдээ:

  • Загвар файл татах хэсгээс ТАТАХ товчийг дарж, бараа материалын эхний үлдэгдлийн мэдээлэл оруулах Excel-ийг татаж авна.
  • Татаж авсан загвар файлд бараа материалын эхний үлдэгдлийн мэдээллийг оруулж хадгална.
  • Excel файл оруулах хэсгээс ОРУУЛАХ товчийг дарж, бараа материалын эхний үлдэгдлийн мэдээлэлтэй Excel-ийг сонгож оруулна.