Дотоод тайлан

Дотоод хэрэгцээнд ашиглах зориулалттай тайлангууд

  1. Ажилчдын бүртгэл-нийт ажилчдын овог нэр, РД, НД, ЭМД дэвтрийн дугаар, утас мэйл хаяг зэрэг мэдээллийг харах тайлан
  2. Цалин тооцсон жагсаалт-тооцсон цалин, татвар, шимтгэл, урьдчилгаа болон сарын сүүлийн цалингийн нийт дүнгээр мөн тэтгэмжийн дүнг сар тус бүрээр эсвэл тухайн онд тооцсон саруудын жагсаалтаар харж болно.
../_images/zurag08.png
  1. Цалин тооцсон жагсаалт /хэлтэс, нэгжээр/-цалин тооцсон жагсаалтыг хэлтэс нэгжээр ялган харж болно.
  2. Цалингийн хуудас /бүх ажилтнаар/-тухайн нэг сарын тооцсон цалинг бүх ажилтнаар харах боломжтой тайлан
../_images/zurag07.png
  1. Цалингийн хуудас /нэг ажилтнаар/-нэг ажилтны нэг сарын болон нийт цалин тооцогдсон сарын цалингийн дүнг харж болох тайлан
  2. Цалингийн карт-нэг ажилтны цалингийн задаргааг харуулсан бөгөөд ажилтан бүр өөрийн цалингаа харах мөн мэйл хаягаараа авах боломжтой.
  3. Дансаар цалин олгох ажилчдын жагсаалт-харилцагч банк руу илгээх цалингийн жагсаалт
  4. НДШ-ийн өглөгийн тайлан-ажил олгогчоос болон даатгуулагчаас төлөх НДШ-ийн өглөгийн дүнгийн өөрчлөлт, төлөлтийг харуулсан тайлан
  5. ХХОАТ-ын тайлан /хураангуй/-байгууллагын улирал болон сар бүрээр төлөх ХХОАТ-ын дүн, хөнгөлөгдсөн татварын дүнг харуулна.
  6. ХХОАТ-ын тайлан /ажилтнаар/-нэг сараар, ажилтан тус бүрээр ХХОАТ-ын дүн, хөнгөлөгдсөн татварын дүнг харуулсан тайлан.

Мөн цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан болон НДШ төлөлтийн тайлан