Түгээмэл асуулт

Хэрэглэгч хэрхэн урих вэ?

  • Лавлах-Хэрэглэгчид-Хэрэглэгч урих гэсэн дараалаар орж шинэ хэрэглэгч урина. Тухайн хэрэглэгчид ашиглах эрхийг тэмдэглэж өгөөд “Урилга илгээх” товч дарна. Ингэхдээ таны урьсан хэрэглэгч бүртгүүлсэн байх шаардлагатай.

Ашиглах валютын төрлийг шинээр яаж нэмэх вэ?

  • Лавлах-Системийн тохиргоо руу орж шинээр ашиглах вальютаа сонгоно.

Ажилтны мэдээллийг хэрхэн өөрчлөх вэ?

  • Ажилчдын бүртгэлээр орж өөрчлөлт оруулна. Оруулсан өөрчлөлт нь дараа сарын цалинд тооцогдох ба хэрэв тухайн сард өөрчлөлтийг оруулах шаардлагатай бол цалин тооцсон жагсаалтаар орж тухайн ажилтны цалинг “засах” товчоор өөрчлөлтөө оруулж өгснөөр цалингийн тооцоололд өөрчлөлт орно.

Шинэ ажилтанг яаж нэмэх вэ?

  • Цалин тооцоогүй байхад шинээр ажилтан нэмэх бол “Ажилтан бүртгэх” цонхоор орж бүртгээд цалингаа тооцно.
  • Цалин тооцсоны дараа шинээр ажилтан нэмэх бол “Ажилчдын бүртгэлээр” шинэ ажилтнаа бүртгээд, цалин тооцсон жагсаалтаар орж тухайн цалин тооцсон сараа сонгон “Жагсаалтанд ажилтан нэмэх” товчоор нэмнэ.

Нэмэгдэл суутгал тохируулах гэж юу вэ?

  • Сар бүр тогтмол олгодог нэмэгдэл, суутгадаг суутгалуудыг “Нэмэгдэл суутгал тохируулах” цонхоор тохируулна. Харин нэг удаагийн нэмэгдэл,суутгалыг “цалин тооцсон жагсаалт-засах” товчоор тохируулна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний цалин хэрхэн бүртгэх вэ?

  • “Нэмэгдэл суутгал тохируулах” цонхоор орж тухайн ажилтны нэрийн ард байрлах нэмэгдэлд-“ХХОАТТХ-ийн 11.1.4-т заасан орлого” гэдгийг сонгож тохируулна.

Үндсэн байж байгаад гэрээт ажилтан болсон тохиолдолд хэрхэн өөрчлөх вэ?

  • Ажилчдын бүртгэлээр орж тухайн ажилтны нэрийн ард байрлах “Харах-Засах” товчоор үндсэн ажилтанг гэрээт болгон ажилтны мэдээлэл, цалингийн мэдээллийг өөрчлөнө.

Цалингийн картаар ажилчдын үндсэн цалинг хармаар байна.

  • Цалин-Дотоод тайлан-Цалингийн картын мэдээллээс харж болно.

Гэрээт болон үндсэн ажилтан бүртгэх

  • Ажилтан бүртгэх үед ажилтны мэдээлэлд үндсэн ажилтан уу, гэрээт ажилтан уу гэдгийг сонгоно.

Нэмэгдэл суутгал тогтмолоор уу, ажилласан хоногоор уу?

  • Нэмэгдэл суутгалыг тогтмол дүнгээр оруулж өгнө.

Ажилтан ажлаас гарсан бол яаж бүртгэлээс хасах вэ?

  • Ажилчдын бүртгэл рүү орж тухайн ажлаас гарсан ажилтны нэрийн ард байрлах “Харах” товчлуур дээр дарахад “Ажлаас гарах” гэсэн товчлуур гарч ирэх ба түүн дээр дарж ажилтанг бүртгэлээс хасна. Ажлаас халагдсан ажилтны мэдээлэл “Ажилтан-Ажлаас гарсан ажилчид” цэсэнд бүртгэгдэнэ.

Тэтгэмжийн дүнг харж болох уу?

  • Дотоод тайлангийн “цалин тооцсон жагсаалт” тэтгэмжийн дүн тусдаа харагдаж байгаа. Тэтгэмж гэдэгт татвар, шимтгэл суутгахгүй тэтгэмжүүд орно. Өөрөөр хэлбэл ХЧТА тэтгэмж, жирэмсэн амаржсаны тэтгэмж орно.

Хөдөлмөрийн чадвараа 50,1%-иас дээш алдсан ажилтны цалинг яаж бодох вэ? Сар бүр тохируулах уу?

  • Сар бүр тохируулах шаардлагагүй. Ажилтны мэдээлэл оруулахдаа “хөдөлмөрийн чадвараа 50% алдсан” гэдэг нүдийг сонгосноор сар бүр ХХОАТ-аас чөлөөлөгдөнө.

Урьдчилгаа цалингийн хэмжээ тогтмол байхад сар бүр ажилтан болгоноор оруулж өгөх үү?

  • Үгүй. Ажилтны мэдээлэл оруулахдаа урьдчилгаа цалингийн хэмжээг оруулж өгөх бөгөөд хэрэв тухайн нэг сард өөрчлөх шаардлага гарвал урьдчилгаа цалин тооцсон цэс рүүгээ ороод ажилтнаа сонгож засах товчоор орон өөрчлөлт оруулж болно.

Амралтын мөнгийг цалингийн тооцоололд яаж оруулах вэ?

  • Сарын сүүлийн цалинг тооцох-Засах товчийг дарж орсноор Нэмэгдэл дээр амралтын мөнгийг тохируулна.
  • Тухайн сарын цалин, амралтын мөнгөний нийлбэр 1920000-с дээш байвал тус бүрээс 10%-ийг авна.