Төлбөр төлөх заавар

Үйлчилгээний төлбөрөө яаж төлөх вэ?

Үйлчилгээний төлбөрийг дараах хэлбэрүүдээр төлөх боломжтой.

  • Банкаар
  • Төлбөрийн картаар
  • Бэлнээр

Банкаар төлөх тохиолдолд гүйлгээний утгаа тодорхой бичих шаардлагатай.

Гүйлгээний утганд юу бичих вэ?

Банкаар төлбөрийн гүйлгээ хийхдээ банкны маягтын “гүйлгээний утга” хэсэгт:

  • КОМПАНИЙ КОД
  • УТАСНЫ ДУГААР
  • КОМПАНИЙ НЭР -ыг тодорхой бичнэ.

Та төлбөрөө бэлнээр болон банкаар хийсэн үед бид таны төлсөн мөнгөн дүнгээр бааз оноог цэнэглэж өгнө. Цэнэглэсний дараа baaz.mn сайт руу нэвтэрч, өөрийн компаний бүртгэл рүү ороход дэлгэцийн зүүн талд байрлах миний оноо гэсэн мөрөнд таны оноо идэвхжсэн харагдана.

Үйлчилгээний хугацаа дуусангуут төлбөр төлөгдөөгүй төлөвт орж та бүртгэл хийх боломжгүй болохыг анхаарна уу.

_images/50.1.1.png

Миний оноо мөрөнд дүн орсон байвал Сунгалт хийх гэсэн товчыг дарна уу. Програм сунгах хугацаагаа сонгоод сунгах товчыг дарна.

_images/50.1.3.png

Төлбөрийн картаар төлсөн тохиолдолд:

home.baaz.mn сайт руу нэвтэрч, өөрийн компаний бүртгэл рүү ороод компаний нэр дээр дарж ороод дэлгэцийн зүүн талд байрлах Миний оноо гэсэн товч дээр дарж, дэлгэцийн зүүн талд байрлах Бааз оноо цэнэглэх товчыг дарна.

_images/50.1.4.png

Гарч ирэх цонхноос төлбөр төлөх хэлбэрээ сонгож картын дугаараа оруулан төлөх товчыг дарснаар сунгалт хийгдэнэ. Энэ тохиолдолд та манайд утсаар мэдэгдэх шаардлагагүй.

_images/50.1.5.png

Note

Ажлын өдрүүдэд 18:00 цагаас хойш төлбөр хийсэн тохиолдолд дараа өдрийн өглөө, Бямба, Ням гарагт төлбөрөө хийсэн тохиолдолд дараагийн Даваа гарагийн өглөө үйлчилгээний хугацаа сунгагдахыг анхаарна уу.

Дансны дугаарууд

Хүлээн авагч: Бааз систем ХХК

Харилцах банк Дансны дугаар
ХААН банк 5431043696
Худалдаа хөгжлийн банк 473023348

Олон улсын Visa, Master карт болон доор дурьдсан дотоодын банкны картыг ашиглах боломжтой.

  • Худалдаа хөгжлийн банк
  • Хас банк
  • Капитал банк
  • Капитрон банк
  • Улаанбаатар банк
  • Эрэл банк
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банк