БААЗ санхүүгийн програмд бүртгүүлэх

_images/n10.1.1.png

www.baaz.mn хаягаар орж бүртгүүлэх товчийг дарж имэйл, нэр, утасны дугаараа оруулаад үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үргэлжлүүлэх товч дарж бүртгүүлнэ.

_images/n10.1.2.png

Бүртгэлээ баталгаажуулах - бүртгүүлсэн имэйл хаяг руу системээс имэйл илгээгдэнэ. Имэйлээ шалгаж, бүртгэлээ баталгаажуулна.

_images/n10.1.3.png

Шинэ нууц үг оруулах - бүртгэлээ баталгаажуулсан бол системд нэвтрэн орох шинэ нууц үгээ оруулна.

  • Хэрэв БААЗ системд бүртгэлтэй бол дахин бүртгүүлэх шаардлагагүй.

Системд нэвтрэх

Бүртгүүлсэн имэйл хаяг, нууц үгээ оруулж системд нэвтрэн орно.

_images/n10.1.4.png
  • Нууц үгээ мартсан бол сэргээх боломжтой.
_images/n10.1.5.png

КОМПАНИ ҮҮСГЭХ

“Шинэ компани” товчийг дарж, өөрийн компаниа үүсгэнэ.

_images/n10.1.7.png

Компани үүсгэх үед ашиглах модуль(ууд)-ыг сонгоно.

_images/n10.1.8.png
  • Үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй бол хязгаарлалт хийгдэнэ.

“Туршилтын компани” товчийг дарж, туршиж үзэх зорилгоор ашиглах компанийг үүсгэнэ.

  • Туршилтын компани нь 30 хоногийн дараа автоматаар устана.

Компанийн жагсаалтаас нэвтрэн орох компанийг сонгож нэвтэрнэ.