Ерөнхий журнал¶
Ерөнхий журнал - бүх ажил гүйлгээг бүртгэдэг үндсэн гол журнал
Хоёроос дээш данс харьцсан тохиолдолд гүйлгээний дансны бичилт ерөнхий дэвтэр дээр “олон данстай харьцсан” гэсэн бичилттэй байна.
Ерөнхий журналд бараа материал, үндсэн хөрөнгө, цалингийн модулиар хийсэн гүйлгээний ерөнхий журналд холбосон гүйлгээнүүд болон журналын бичилтээр хийсэн гүйлгээнүүд харагдана.
Ерөнхий журналд холбосон холболтыг салгах үйлдэл хийх бол тухайн гүйлгээний харалдаах засах товчны арын суман дээр дарж ЕЖ салгах товчоор салгана.
Ерөнхий журналыг эксел рүү хөрвүүлж хэвлэх нь илүү тохиромжтой. Гүйлгээ багатай бол хэвлэх товчоор хэвлэж болно.
Ерөнхий журналыг гүйлгээний дугаараар, гүйлгээний төрлөөр, гүйлгээний утгаар, гүйлгээний дүнгээр, гүйлгээ хийсэн огноогоор, гүйлгээ хийсэн модулиар, харилцагчаар гэх мэтээр шүүж харж болно.