ПОС-ын бүртгэл

Пос дээр ажиллахын тулд эхлээд бүртгэлээ хийнэ. Үүнд:

  1. Посын байршил оруулж өгнө.

2. Борлуулалтын цэгээ бүртгэнэ. Пос > үндсэн бүртгэл > борлуулалтын цэгүүд > Пос нэмэх дарааллаар бүртгэнэ.

../_images/m25.1.4.png

Суурин ПОС - Тусгай програм татаж борлуулалт хийх ПОС бөгөөд холболтын түлхүүрээр ПОС-оо үүсгэж хэд хэдэн худалдагч өөрийн эрхээрээ нэвтэрч орох боломжтой.

  1. Худалдагчийн нэвтрэх код, нууц үгийг бүртгэнэ.

Худалдагч бүртгэхийн тулд эхлээд ажилтнаа бүртгэнэ.

Лавлах > ажилтан цэсээр орж хэлтэс нэгж, ажилтнаа бүртгэнэ.

Ажилтнаа бүртгэсний дараа ПОС > үндсэн бүртгэл > худалдагчид > нэмэх дарааллаар худалдагч тус бүрийн нэвтрэх код, нууц үгийг оруулна. Нууц үгийг дахин шинэчилж өгөх боломжтой.

../_images/m25.1.2.png
  1. Бараа материалаа бүртгэнэ.

Үүний тулд эхлээд Борлуулалт ПОС > бараа үйлчилгээ > ангилал > нэмэх дарааллаар ангиллаа оруулж өгнө.

Бараа үйлчилгээгээ бүртгэхэд борлуулах үнэ оруулж өгөх бөгөөд борлуулах үнийг татвартай, татваргүй 2 янзаар оруулж өгөх боломжтой.

Танай байгууллага барааныхаа үнийг аль үнээр оруулж өгөхөд хялбар байна тэр тохиргоог хийж өгнө. Тохиргоог Лавлах > Тохируулга > Системийн тохируулга дарааллаар орж татвар нэмж тооцох / татвар шингэсэн сонголтоос сонгоно. Нэг тохируулсан бол дахин дахин тохируулах шаардлагагүй.

Бараа / үйлчилгээгээ бүртгэнэ. Бараа үйлчилгээг 2 янзаар бүртгэж болно. Үүнд:

Бараа үйлчилгээг нэг нэгээр нь бүртгэх - Бараа бүртгэх, үйлчилгээ бүртгэх цэсээр орж бараа үйлчилгээний ангилал, нэр, код, борлуулах үнээ оруулан хадгалж бүртгэнэ.

Бараа үйлчилгээг экселээс бүртгэх - Бараа үйлчилгээний жагсаалт > Экселээс бүртгэх гэж орон зааврын дагуу бүртгэлээ хийнэ.

Загвар файл татах товч дарснаар эксел файл нь лавлах > бусад > татаж авсан файлууд дотор татагдаж байгаа. Дууссан төлөвт орохоор нь харалдаах татах товчин дээр дарж эксел файлаа татна.

Эксел файлд бараа үйлчилгээгээ бүртгэхдээ ямар нэгэн томъёо, тэмдэгт оруулж өгч болохгүй. Мөн файлын нэрийг өөрчилж болохгүй. Эксел файл бөглөх зааврын дагуу бараа үйлчилгээгээ шивж файл оруулах товчоор татна.

  1. Картын хэрэглэгчдээ Пос > үндсэн бүртгэл > картын хэрэглэгчид дарааллаар орж бүртгэнэ.

Картын хэрэглэгч бүртгэснээр худалдан авалтын нийт дүнгээс хувиар хөнгөлөлт, хямдрал үзүүлэх боломжтой.

../_images/m25.1.3.png