Ажилтан

Хэрвээ та цалингийн модуль ашиглаагүй бол энэ модулиар ажилтан бүртгэнэ.

Ажилтан бүртгэх үйлдэл дараах дарааллаар хийгдэнэ.

  • Хэлтэс нэгж үүсгэх- энэ нь танай байгууллага ямар ямар хэлтэс нэгжүүдэд хуваагдан ажиллаж байгаагаа бүртгэнэ.Жишээ нь: Борлуулалт , удирдлага, аж ахуй г.м

Лавлах > Ажилтан > Хэлтэс нэгж > Нэмэх гэсэн дарааллаар хандаж гарах цонхыг бөглөн хадгална.Цалин бодоход автоматаар дансны бичилт програмаас бичигдэх юм.Олгохоор тооцсон цалингийн зардал, ажил олгогчоос төлөх НДЗ-н дансыг тохируулж өгнө.

  • Дээр үүсгэсэн хэлтэс нэгж дотроо харьяалагдах ажилчдыг нэг нэгээр нь бүртгэж өгнө.

Лавлах > Ажилтан > Ажилчдын бүртгэл > Нэмэх дарааллаар хандаж гарах цонхыг бөглөн, хадгалснаар ажилтан бүртгэгдэнэ.Ажилтны мэдээлэл оруулахдаа тухайн цонхны улаан одтой талбарыг заавал бөглөх шаардлагатай.

Ажилтан ажлаас гарах тохиолдолд Лавлах > Ажилтан > Ажилчдын бүртгэл > Харах товчны ард байрлах сум дээр дарж Ажлаас гарах гэсэн сонголтыг дарж ажилчдын бүртгэлээс хасна.

Харах товчны ард байрлах сум нь дараах үргүүдийн гүйцэтгэнэ.

  • Засах
  • Тэмдэглэл
  • Цалингийн тодорхойлолт
  • Ажлаас гарах

Анхаарах зүйл: Та ямар нэгэн бүртгэл хийж байгаа бол тухайн цонхон дээр заавал оруулах шаардлагатай мэдээллийн хойно улаан одоор тэмдэглэсэн байгаа.

../_images/b10.2.1.png