Дансны удирдлага

Дансны төлөвлөгөө - НББ-ийн гол тулгуур нь дансны төлөвлөгөө юм. Програмд дансны төлөвлөгөөний ерөнхий бүтцийг Олон улсын стандартад заасан байдлаар оруулсан бөгөөд байгууллага өөрийн бүртгэлдээ тохируулан дансны төлөвлөгөөгөө оруулах боломжтой.

Дансны төлөвлөгөөнд шинэ данс үүсгэхдээ: Санхүү > Дансны удирдлага > дансны төлөвлөгөө > нэмэх

../_images/m10.2.1.png

Дэд данс үүсгэх бол Санхүү > Дансны удирдлага > дансны төлөвлөгөө > дэд данс үүсгэх дансныхаа харалдаа байгаа нэмэх товчийг дарна.

Данс үүсгэх цонх:

Дансны сегмент - дансны ерөнхий жагсаалтаас сонгоно.

Дансны нэр - тухайн дансны нэр оруулах

Дансны дугаар - дансны бүлгийн код, дансны кодоос бүрдэнэ.

Валют - мөнгөн тэмдэгтийг сонгоно.

Хаагдах данс - Тухайн данс нь хаагдах бол аль данс руу хаагдахыг заана.

../_images/m10.2.2.png

Дансны эхний үлдэгдэл - авлага өглөгөөс бусад дансны эхний үлдэгдлийг оруулж өгнө.

../_images/m10.2.3.png

Харилцагчийн эхний үлдэгдэл - авлага, өглөгийн эхний үлдэгдлийг харилцагчаар нь оруулж өгнө.

../_images/m10.2.4.png