Гүйлгээний жагсаалт

Бараа материалын модулиар хийгдсэн бүх гүйлгээг эндээс харж болох бөгөөд Ерөнхий журналд холбосон эсэхийг харах боломжтой.

Ерөнхий журналд холбохын тулд Харах > Ерөнхий журналд бүртгэх гэсэн дарааллаар хандаж бүртгэнэ.

../_images/m20.7.1.png

Ерөнхий журналд холбох үед дансны бичилт гарч ирэх ба мөнгө бэлнээр эсвэл зээлээр орж ирсэн эсэхийг сонгож хадгална.

Хэрвээ ерөнхий журналд холбоогүй бол санхүүгийн тайланд нөлөөлөхгүй гэдгийг анхаарна уу.

Бараа материалын гүйлгээ устгах тохиолдолд: Ерөнхий журналд бүртгэсэн эсэхийг шалгана. Ерөнхий журналд бүртгэсэн бол ЕЖ-аас салгах үйлдлийг хийх бөгөөд дараа нь гүйлгээний жагсаалт руу орж Харах товчийн ард байрлах (^) дарж Устгах товчийг дарна.